Сvvлийн 20-н “Дэлхийн мисс”


Саяхан юм шиг санагдах 1990 оноос хойш хорин жил улирчээ. Энэ хооронд Дэлхийн хамгийн сайхан бvсгvйг шалгаруулдаг “Дэлхийн мисс” тэмцээн бас л 20 удаа зохиогдсон билээ.
Тэгвэл одоо бvгдээрээ харвасан сум шиг нисэн одсон энэ олон жилийн хугацаанд аль газрын, ямар бvсгvйчvvд хорвоо ертєнцийн хамгийн нэр хvндтэй тэмцээний ялагч нь болж, цагтаа гоо vзэсгэлэнгээрээ цалгиж, тvмэн олны мэлмийг мялааж явсан болохыг хамтдаа сонирхоцгооё. “Дэлхийн мисс” тэмцээн нь 1951 оноос хойш жил бvр зохиогдсоор иржээ. Их Британий Эрик Морли (Eric Morley) гэгч эр анх санаачилсан юм байна. Тэрээр эхэндээ газар газрын сайхан бvсгvйчvvдийг цуглуулж, бикини-гийн тэмцээн зохиохоор шийджээ. Тvvний санаа ганцхан удаа хэрэгжисний дараа, газар авахгvйг мэдсэн Эрик Морли нь “Ертєнцийн мисс” тэмцээнээс санаа авч, “Дэлхийн мисс” уралдаанаа жил бvр явуулж, хосгvй vзэсгэлэнтэй залуухан охидыг vзэмж, аалиар нь уралдуулж эхэлсэн байна. Харин єнєєдєр уг тэмцээний тєгсгєлийн теле-шоу нь 200 гаруй орны vзэгчдийг дэлгэцний ємнє нvдийг нь салгалгvй “уяж” чаддаг, Дэлхийн хамгийн алдартай, гоо бvсгvй шалгаруулах vйл ажиллагаа болж чаджээ. “Дэлхийн Мисс” тэмцээний хvндэт титмийг тэргvvндээ залж чадсан бvсгvй бvр Лондон хотод нэг жил амьдрах эрхээр шагнуулдаг уламжлалтай гэдгийг дурьдахад илvvдэхгvй биз ээ. Ингээд сvvлийн 20 жилд хаанахын, ямар бvсгvй “Дэлхийн хамгийн сайхан нь”- гэсэн тодотголыг єєртєє авч чадсаныг хамтдаа сонирхоцгооё.


2009 – Кайан Алдорино (Kaiane Aldorino), Гибралтар




2008 - Ксения Сухинова (Ksenia Sukhinova), Орос



2007 - Жан Цзылинь (Zhang Zilin), Хятад



2006 - Татьяна Кухаржова (Taťána Kuchařová), Чех



2005 - Уннур Бирна Вильяльмсдоттир (Unnur Birna Vilhjálmsdóttir), Исланд



2004 - Мария Хулия Мантилья (María Julia Mantilla), Перу



2003 - Розанна Дэвисон (Rosanna Diane Davison), Ирланд



2002 - Азра Акин (Azra Akin), Турк



2001 - Агбани Дарего (Agbani Darego), Нигер



2000 - Приянка Чопра (Priyanka Chopra), Энэтхэг



1999 - Юкта Мукхи (Yukta Mookhey), Энэтхэг



1998 - Линор Абаргиль (Linor Abargil), Израиль



1997 - Диана Хайден (Diana Hayden), Энэтхэг



1996 - Ирэн Склива (Irene Skliva), Грек



1995 – Жаклин Агилера (Jacqueline Aguilera), Венесуэл



1994 - Айшвария Рай (Aishwarya Rai), Энэтхэг



1993 - Лиза Ханна (Lisa Hanna), Ямайка



1992 - Юлия Курочкина (Julia Kourotchkina), Орос



1991 – Нинибет Беатриз Хименес (Ninibeth Beatriz Jiménez), Венесуэл



1990 – Жина Мари Толлесон (Gina Marie Tolleson), АНУ



Дэлгэрэнгүй...

Энэтхэгийн теннисчин Сания Мирза Пакистаны крикетчинтэй гэрлэнэ

Энэтхэгийн талбайн теннисний од Сания Мирза Пакистаны крикетчин Шоайб Маликтай гэрлэхээр болсон талаар түүний гэр бүлийнхэн мэдэгдлээ. Мирзагийн аавын хэлснээр Пакистаны крикетийн шигшээ багийн ахлагч асан Малик болон түүний охин Сания нарын хуримын ёслол ирэх сард болох бөгөөд гэрлэснийхээ дараа Дубай руу нүүж, тэндээ суурьших гэнэ.
Түүнчлэн Сания бугуйндаа гэмтэл авч, багагүй хугацаанд талбайн теннисний спортоос хөндий байсан ч одоо нэгэнт гэмтэл нь бүрэн эдгэрсэн учир дахин теннис тоглохоор бэлтгэлээ базааж буй талаар дурджээ. Зарим эх сурвалжийн мэдээгээр хосууд Энэтхэг болон Пакистанд хурим найраа өргөн дэлгэр тэмдэглэх гэнэ.


Дэлгэрэнгүй...

Бөх түрүүлсэн боксын тэмцээн

Өнгөрөгч долоо хоногт боксын улсын аварга шалгаруулах тэмцээн өрнөж, спорт сонирхогчдын анхаарлын төвд байсан гол “бай “ байлаа. Мэдээж, гол сонирхолтой тулаан бага жингүүдэд өрнөсөн ч 2008 оноос Монголын боксын холбоо хүнд жинд сайн боксчин төрүүлэх бодлого явуулсны үр дүн энэ жил бага ч гэсэн харагдаж байлаа.
75 ,81 ,91,+91 кг-д нэг хүн хэдэн жил ноёлдог байдал алга болсон нь харагдсан. Гэхдээ өнөөдөр эдгээр жинд дэлхийн аваргаас медаль авах өдий ... Хамгийн магадлалтай жин нь ганцхан 75 кг юм .
Энэ жингийн шилдэг тамирчин гэдгээ ОУХМ Д.Чулуунтөмөр нотлон түрүүлсэн бол бусад хүнд жинд шинэ гэхэд шинэ биш , ямартаа л жиндээ эхний гуравт ордог тамирчид түрүүлсэн. Харин 91 кг -д жүдо, самбо бөхийн тамирчин Ц. Мөнхбаясгалан түрүүлсэн нь тулааны спортоор л хичээллэдэг ,том биетэй хэн ч Монголдоо боксоор медаль авах боломжтойг харуулсан. Мөн шинэ нөөц тамирчдыг олж бэлдэхгүй л бол мянган сайхан бодлого явуулаад үр дүн гарахгүй. Ямартай ч ОУХМ . Зул шиг тив, дэлхийд гарч ирээд үзчих боксчин байхгүй байсан нь энэ тэмцээний хүнд жингийн “ гашуун үнэн “ боллоо.


Дэлгэрэнгүй...

Лампард дөрвөн гоол оруулж, “Челси” 7:1-ээр өрсөлдөгчөө бут ниргэв

Өнгөрсөн шөнө Английн хөлбөмбөгийн ногоон талбайд болсон Премьер лигийн “Челси” болон “Астон Вилла” нарын тоглолт үнэхээр ярих зүйл ихтэй болж өнгөрлөө. Сүүлийн үед гэмтэл, бэртэлд ихээхэн өртөж буй Лондонгийн “Цэнхрүүд” лигийн хүчтэй өрсөлдөгчөө 7:1-ээр бут ниргэснээр форм сайтай байгаагаа харуулж, ирэх долоо хоногт “МанЮ”-тай хийх тулааны өмнө томоохон ялалт байгууллаа.
Тэд мөн хэдхэн хоногийн өмнө “Портсмут”-ыг 5:0-ээр буулган авсан билээ. Тоглолтын туршид Фрэнк Лампард дөрвөн гоол /15’ 44’ 62’ 90+1’/ оруулснаас хоёрыг нь торгуулийн цохилтоор оруулжээ. Тэрбээр ийнхүү “Цэнхрүүд”-ийн төлөө 151 дэх гоолоо оруулж, тус клубын түүхэнд бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын жагсаалтын гуравдугаарт бичигдэх болов. Лампардаас гадна Флоран Малуда дубль хийж, Калу мөн өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасан бол “Астон Вилла”-гийн довтлогч Жон Карью 29 дэх минутад Петр Чехийн хаалганд нэр төрийн гоолыг оруулж амжсан байна. “Челси” ийнхүү 10 тоглолтод дараалан ялагдал хүлээгээгүй байсан “Астон Вилла”-гийн амжилтыг эцэслэсэн юм.

Мөн өчигдөр лигийг тэргүүлэгч “Манчестер Юнайтед” “Болтон Вандерерс”-ийн талбайд зочилж, 4:0 харьцаатай буулган авчээ. “МанЮ”-гийн мэргэн бууч Уейн Рүүни болон Английн шигшээ багийн ахлагч Рио Фердинанд нар багахан хэмжээний гэмтэлтэй, дээр нь Сэр Алекс ирэх мягмар гаригт болох Аваргуудын лигийн шөвгийн наймын “Баейрн Мюнхен”-тэй хийх тулаанд тоглогчдоо нөөж, тэднийг талбайд гаргаагүй юм. Тэд 72 оноотой Премьер лигийн хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Цэнхрүүд” тэднээс нэг онооны зөрүүтэй удаалж байна.

Өчигдөр болсон тоглолтын дүн:

“Бирмингхэм” 1:1 “Арсенал”
“Болтон” 0:4 “Манчестер Юнайтед”
“Челси” 7:1 “Астон Вилла”
“Халл Сити” 2:0 “Фулхэм”
“Тоттенхэм” 2:0 “Портсмут
“Уэст Хэм” 0:1 “Стоук Сити”
“Вулверхэмптон” 0:0 “Эвертон”


Дэлгэрэнгүй...

Хакухо 15 даваатайгаар башёг тэргүүллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын башё Осака хотноо үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Энэ удаагийн хару башёд 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал түрүүлж, Японы эзэн хааны цомыг 13 дахь удаагаа хүртсэн юм. Тэрбээр башёгийн сүүлийн өдөр зүүн жигүүрийн озэки Харумафүжи Д.Бямбадоржтой барилдаж, уватэнагэ мэхээр давснаар 15 даваатай болж, зуун хувийн амжилтаар башёг тэргүүлэв. Харин озэки Харумафүжигийн тухайд 10 даваа, таван унаатайгаар башёг өндөрлүүлж байна.

Хару башёд макүүчи буюу дээд зиндаанд манай есөн бөх зодоглосон бөгөөд зүүн жигүүрийн маэгашираг тэргүүлэн барилдсан Какурюү М.Ананд сүүлийн өдрийн барилдаанд Тоёохибикиг уватэдашинагэ мэхээр давснаар зургаан даваатай болсон бол маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Кёкүтэнхо Н.Цэвэгням Такэказэд өвдөг шороодсоноор хару башёг гуравхан даваатай үдлээ. Түүнчлэн зүүн жигүүрийн маэгаширагийн дөрвөөс босч барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр сэкиваки Тоёоношиматай барилдаж, кирикаэши мэхээр унаснаар 10 унаатай болж, 50-иас дээш хувийн амжилтаа биелүүлж чадсангүй. Харин Хакуба А.Өнөржаргал /М9/ сүүлийн өдрийн барилдаанд Тосаюүтакаг давснаар найм дахь даваагаа авсан бол Моконами Г.Базарсад /М5/ мөн өрсөлдөгчөө давж, есөн даваа, зургаан унаатайгаар башёг өндөрлүүлсэн юм. Түүнчлэн маэгаширагийн 11-т эрэмбэлэгдсэн Асасэкирюү Б.Дашням болон 13-т бичигдсэн Токитэнкү А.Хүчитбаатар нар өнөөдрийн барилдаанд өвдөг шороодсон боловч 10 даваа, таван унаатайгаар хару башёд чамлахааргүй амжилт гаргалаа.
Хару башёгийн 15 дахь өдрийн барилдааны дүн:

Давсан Унасан
Хакухо /Ё/ Харумафүжи /О/
Котоошю /О/ Кайо /О/
Баруто /С/ Котомицүки /О/
Тоёоношима /С/ Тамаваши /М4/
Кисэносато /К/ Миябияма /М7/
Точиношин /М6/ Аминишики /К/
Какурюү /М/ Тоёохибики /М5/
Ваканосато /М1/ Ёшиказэ /М9/
Такэказэ /М8/ Кёкүтэнхо /М2/
Шимотори /М10/ Аран /М2/
Котошогикү /М3/ Асасэкирюү /М11/
Хакуба /М9/ Тосаюүтака /М4/
Хомашо /М5/ Такамисакари /М12/
Точиозан /М6/ Токитэнкү /М13/
Какизоэ /М7/ Касугао /М16/
Моконами /М15/ Ивакияма /М8/
Китатайки /М10/ Сагацүкаса /М15/
Хокуторики /М11/ Точинонада /Ж2/
Окиноуми /М12/ Токүсэгава /М13/
Коккай /М14/ Бушуяма /М16/
Кимураяма /Ж4/ Таманошима /М14/


Дэлгэрэнгүй...

Монголын жүдо бөхийн холбоо

Ерөнхийлөгч: Х.Баттулга
Ерөнхий нарийн бичгийн дарга: М.Бөхбат
Хүндэт ерөнхийлөгчид: Ц.Баасанжав, Б.Бат-Эрдэнэ










  • Монголын жүдо бөхийн товч түүх:

1960-аад оны үед тухайн үед байсан ЗХУ, Зүүн Герман болон Чехословакийн оюутнууд анхлан Монголд жүдо бөхөөр хичээллэж, бэлтгэл сургуулилт хийж байсан нь хожим Монголд жүдо бөх үүсч, хөгжихийн эхлэл болжээ. 1960-аад оны сүүлчээр зөвлөлтийн самбо бөхөөс үүдэн жүдо бөх дэлгэрч эхэлсэн бөгөөд 1971 оны нэгдүгээр сард жүдо бөх албан ёсоор Үндэсний олимпийн хороонд бүртгэгдсэн байна.
Монголын жүдо бөхийн холбоо 1972 онд Олон улсын жүдо бөхийн холбоо болон Азийн жүдо бөхийн холбооны гишүүнээр элсч, цөөн хэдэн дотоодын болон олон улсын чанартай уралдаан, тэмцээнд оролцсоны дараагаар Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид 1972 оны Мюнхений олимпийн наадамд амжилттай оролцжээ. Харин өдгөө Ч.Машбат, С.Эрдэнэ, Л.Батмөнх, В.Карамлак нарын олон алдартай багш, дасгалжуулагчдын сэтгэл зүрх, нөр их хөдөлмөрийн дүнд жүдо бөхийн спорт Монголын топ спортын нэг болжээ. Монголын жүдогийн холбоонд 30 клуб болон 21 аймгийн спорт холбоод харьяалагддаг ба дөрвөн жилд нэг удаа жүдо бөхийн холбооноос чуулга уулзалтыг зохион байгуулдаг байна.

  • Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд:

/нэр, албан тушаал, мэргэжил/

1. Х.Баттулга, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн
2. Д.Эрдэнэбилэг, Гишүүн, “Улаанбаатар” банкны захирал
3. Б.Мэдрээ, Гишүүн, “Капитрон” банкны гүйцэтгэх захирал
4. Н.Түвшинбаяр, Гишүүн, Олмпийн аварга
5. Т.Энхболдсодон, Гишүүн, “Чоно” корпорацийн ерөнхийлөгч
6. Д.Бадамдорж, Гишүүн, “Black Morgan” ХХК-ийн захирал
7. Ц.Дамдин, Гишүүн, Үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч
8. Ч.Насантогтох, Гишүүн, Үндэсний жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч
9. Х.Эрдэнэт-Од, Гишүүн, Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч
10. Д.Нармандах, Гишүүн, “Хангарьд” клубын мэргэжилтэн
11. Я.Батсүх, Гишүүн, “CAMEX” ХХК-ийн захирал
12. Б.Энххуяг, Гишүүн
13. Д.Батбаяр, Гишүүн

Өдгөө Монгол улсад 6000 гаруй тамирчид жүдо бөхөөр хичээллэж, дотоодын уралдаан, тэмцээнд оролцож байгаагаас 5500 орчим нь хүүхэд, багачууд байгаа юм. Түүнчлэн жүдо бөхийн төрөлжсөн 30 клуб үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 10 нь олон улсын стандарт хангасан спорт клубууд юм. Жил бүр Монголын жүдо бөхийн холбооноос эрэгтэй болон эмэгтэй, насанд хүрэгчдийн, залуучуудын болон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Олимпийн наадмын мөнгөн медальт Ц.Дамдин, хүрэл медальт Д.Нармандах болон Х.Цагаанбаатар нарын нэрэмжит өсвөрийн цомын төлөөх тэмцээн зэрэг 8-10 улсын чанартай уралдаан, тэмцээнийг зохион байгуулдаг.

  • Олон улсын шүүгчид:

1. Олон улсын “А” зэрэглэлийн шүүгч Ц.Дамдин
2. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Б.Бат-Эрдэнэ
3. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Д.Баттулга
4. Олон улсын “А” зэрэглэлийн шүүгч Д.Энхтүвшин
5. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Б.Ууганбаатар
6. Ази тивийн “В” зэрэглэлийн шүүгч Д.Бадрах
7. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Я.Согоо
8. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Д.Энхбаатар
9. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Х.Болдбаатар
10. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Л.Дөл
11. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Ц.Төгсөө
12. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Д.Алтантуяа
13. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Б.Болорцацрал
14. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Ө.Рагчаадорж
15. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Г.Нямцогт
16. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч М.Бөхбат
17. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Ш.Баясгалан

  • Улсын шүүгчид:

Монголын жүдо бөхийн холбоо нь улсын шүүгчдэд эрх олгодог бөгөөд тэдгээр нь дотоодын чанартай уралдаан, тэмцээнийг шүүн явуулахаас гадна тивийн болон олон улсын шүүгчийн эрх авах боломжтой. Шүүгч, дасгалжуулагчдыг мэдлэгийг дээшлүүлж, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын жүдо бөхийн холбооноос дор хаяж жилд хоёр удаа сургалт, семинар зохион байгуулдаг.

  • Монголын баг тамирчдын гаргасан бахдам амжилтууд:

1. Ц.Дамдин – 1980 оны олимпийн наадмаас мөнгөн медаль
2. Р.Даваадалай – 1980 оны олимпийн наадмаас хүрэл медаль
3. Д.Нармандах – 1996 оны олимпийн наадмаас хүрэл медаль
4. Х.Цагаанбаатар – 2004 оны олимпийн наадмаас хүрэл медаль
5. О.Балжинням – 1989 оны ДАШТ-ээс мөнгөн медаль
6. Д.Баттулга – 1989 оны ДАШТ-ээс хүрэл медаль
7. Х.Эрдэнэт-Од – 2005 оны ДАШТ-ээс хүрэл медаль
8. П.Нямлхагва – 1998 оны цэргийн дэлхийн аваргаас алтан медаль
9. Х.Болдбаатар – 1998 оны оюутны дэлхийн аваргаас алтан медаль
10. Х.Эрдэнэт-Од – 1998 оны Азийн наадмаас алтан медаль
11. Х.Болдбаатар- 1998 оны Азийн наадмаас алтан медаль
12. Д.Нармандах – 1996 оны Азийн АШТ-ээс алтан медаль
13. Х.Эрдэнэт-Од – 2001, 2005 оны Азийн АШТ-ээс алтан медаль
14. Х.Цагаанбаатар – 2003, 2005 оны Азийн АШТ-ээс алтан медаль
15. Д.Нямхүү – 2003 оны Азийн АШТ-ээс алтан медаль
16. Г.Болдбаатар – 2006 оны Ази тивийн залуучуудын АШТ-ээс алтан медаль
17. Д.Нямхүү – 2006 оны Азийн наадмаас алтан медаль
18. Х.Цагаанбаатар – 2006 оны Азийн наадам болон оюутны ДАШТ-ээс алтан медаль
19. Д.Нямхүү – 2007 оны Дэлхийн супер цомын тэмцээнээс мөнгөн медаль
20. М.Бундмаа – 2007 оны Универсиадаас алтан медаль
21. Х.Эрдэнэт-Од – 2007 оны Дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль
22. Н.Түвшинбаяр – 2008 оны Дэлхийн супер цомын тэмцээнээс мөнгөн медаль
23. Х.Эрдэнэт-Од – 2008 оны Дэлхийн супер цомын тэмцээнээс алтан медаль
24. Монголын эрэгтэй болон эмэгтэйчүүдийн шигшээ баг Европын жүдо бөхийн холбооны багийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль
25. Н.Түвшинбаяр – 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль
26. Х.Цагаанбаатар – 2009 оны ДАШТ-ээс алтан медаль
27. С.Мияарагчаа – 2010 оны Дэлхийн шилдгүүдийн халз тулаанаас алтан медаль тус тус хүртжээ.

Хаяг: Олимпийн ордон, 104 тоот
Чингисийн өргөн чөлөө, шуудангийн хайрцаг-29
Улаанбаатар 210648, Монгол улс
Утас, Факс: (976-11) 345294, 326883 (976) 9909-0122
И-мэйл хаяг: judomongol@hotmail.com, mongoljudo@yahoo.com


Дэлгэрэнгүй...

Шумахер Малайзын гараанд илүү амжилт гаргана гэдгээ амлав

Мото спортын “Формула-1” ангиллын дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер шинэ улирлын уралдаан эхлээд хоёрхон гараа өнгөрч байхад түүнийг гол өрсөлдөгчдийн эгнээнээс хасах хэрэггүй гэдгийг анхааруулжээ. “Mercedes” багт харьяалагдаж буй герман нисгэгч Шумахер улирлын анхны тэмцээн болох Бахрайны гараанд зургадугаарт, харин өнгөрөгч ням гаригт болсон.
Австралийн гран-прид 10-рт барианд орсон билээ. Гэхдээ тэрбээр энэ ням гаригт болох Малайзын гран-при уралдаанд илэрхийлсэн байна. Тэрбээр “Бид уралдаанаас тасарчихаагүй байна. Цаашид хэрхэхийг хэн ч мэдэхгүй. Мельбурний уралдаанд ганцхан онооны төлөө тэмцэлдсэн ч гэсэн өрсөлдөөн ихтэй, зугаатай байлаа. Малайзын гран-при бүр ч сонирхолтой болно байх” гэжээ.


Дэлгэрэнгүй...

Blogger Templates by Isnaini Dot Com. Powered by Blogger and Supported by Urban Designs