Өнгөрсөн шөнө Английн хөлбөмбөгийн ногоон талбайд болсон Премьер лигийн “Челси” болон “Астон Вилла” нарын тоглолт үнэхээр ярих зүйл ихтэй болж өнгөрлөө. Сүүлийн үед гэмтэл, бэртэлд ихээхэн өртөж буй Лондонгийн “Цэнхрүүд” лигийн хүчтэй өрсөлдөгчөө 7:1-ээр бут ниргэснээр форм сайтай байгаагаа харуулж, ирэх долоо хоногт “МанЮ”-тай хийх тулааны өмнө томоохон ялалт байгууллаа.Тэд мөн хэдхэн хоногийн өмнө “Портсмут”-ыг 5:0-ээр буулган авсан билээ.
Мөн өчигдөр лигийг тэргүүлэгч “Манчестер Юнайтед” “Болтон Вандерерс”-ийн талбайд зочилж, 4:0 харьцаатай буулган авчээ. “МанЮ”-гийн мэргэн бууч Уейн Рүүни болон Английн шигшээ багийн ахлагч Рио Фердинанд нар багахан хэмжээний гэмтэлтэй, дээр нь Сэр Алекс ирэх мягмар гаригт болох Аваргуудын лигийн шөвгийн наймын “Баейрн Мюнхен”-тэй хийх тулаанд тоглогчдоо нөөж, тэднийг талбайд гаргаагүй юм. Тэд 72 оноотой Премьер лигийн хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Цэнхрүүд” тэднээс нэг онооны зөрүүтэй удаалж байна.
Өчигдөр болсон тоглолтын дүн:
“Болтон” 0:4 “Манчестер Юнайтед”
“Челси” 7:1 “Астон Вилла”
“Халл Сити” 2:0 “Фулхэм”
“Тоттенхэм” 2:0 “Портсмут
“Уэст Хэм” 0:1 “Стоук Сити”
“Вулверхэмптон” 0:0 “Эвертон”
0 Сэтгэгдэл:
Post a Comment