“Бар жилийн шилдэг дэвжээ шалгаруулах цуврал барилдаан” маргааш эхэлнэ

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй Бар жилийн шилдэг дэвжээ шалгаруулах цуврал барилдаан маргааш бөхийн өргөөнд эхэлнэ. Барилдаанд 15 дэвжээний бөхчүүд оролцох бөгөөд нэг дэвжээнээс зургаан бөх сэлгээний хоёр бөх зодоглох юм. Тус 15 дэвжээг сугалаагаар гурван хэсэгт хуваасан бөгөөд дэвжээ болгон хоорондоо тойргоор барилдаж нэг дэвжээний нэг бөх, нөгөө дэвжээний зургаан бөхтэй бүгдтэй нь тойргоор барилдах ажээ.
Барилдааны үндсэн хугацааг найман минутаар тогтоосон бөгөөд хэрэв найман минутдаа хаялцаагүй бол барьц сонгуулан барилдуулах юм байна. Гурван хэсэгт хуваагдсан дэвжээг танилцуулъя.
“А” хэсэгт Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээ, Дорнод аймгийн “Дорнын барс” дэвжээ, Ховд аймгийн “Ховд” дэвжээ, Завхан аймгийн дэвжээ, Сэлэнгэ аймгийн “Таван Хан” дэвжээ
“Б” хэсэгт Сүхбаатар аймгийн “Жавхлант” дэвжээ, Дундговь аймгийн “Хурхарцага” дэвжээ, Баян-Өлгий аймгийн дэвжээ, Булган аймгийн дэвжээ, Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэнүүд” дэвжээ
“В” хэсэгт Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ, Увс аймгийн “Увс нуур” дэвжээ , Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ, Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээ , Өмнөговь аймгийн “Ажнай” дэвжээ.

0 Сэтгэгдэл:


Blogger Templates by Isnaini Dot Com. Powered by Blogger and Supported by Urban Designs